Mongolian WOWCCM
 

 

 
 

 


Minii dahin hezee ch hiihgui zuils~~

Page Info

Writer WOWMONG (121.♡.57.178) Reply 1 Hit 7,724 Date 09-12-30 23:44

Content

Энэ удаа та бүхэндээ өөрсдийн амьдралдаа амаараа аль болох тунхаглахгүй баймаар үгсийг нийтэлж байна. Учир нь хэн юу тарьна түүнийгээ хурааж авна хэмээн библид хэлсэнчлэн бид хэл яриандаа эдгэрэл хийх цаг болжээ. Биднийг бүхий л үеийн турш ивээж, хамгаалж ирсэн Ертөнцийн Эзэний нэр , Есүсийн алдар мөнхөд алдаршиг. Та дараах нийтлэлийг өөрөө өөртөө хэлж буй маягаар уншаарай …

Өнөөдрөөс эхлэн би дараах зүйлийг амлаж байна.
Христчин  хүн амаа үдэж сурах хэрэгтэй. Ялангуяа хэлэх цэвэр ариун юмуу эерэг сайн зүйл байхгүй бол…
Сургаалт Үгс 6:2: “Хүн амнаасаа гарах үгээс болж урхинд ордог. Урт хэл хүзүү орооно.”
Сургаалт Үгс 18:21: ”Хэл ярианы хүч чадалд үхэл, амьдрал  оршдог агаад ам султайгаасаа болж хүн амиа алдаж байсан удаатай.”

“Чадахгүй” гэдэг үгийг би дахин хэзээ ч тунхаглахгүй. Учир нь “Надад хүч чадлаа өгөгч Христийн хүчээр би бүхнийг хийж чадна.” (Филипой 4:13)

“Гачигдаж дутагдаж байна” гэж би дахин хэзээ ч тунхаглахгүй. Учир нь “Есүс Христээр дамжуулж миний Ертөнцийн Эзэн Өөрийн сүр жавхлант баялгаар бүх хэрэгцээг минь хангах болно.” (Филипой 4:19)

“Айж байна” гэж би дахин хэзээ ч тунхаглахгүй. Учир нь “Ертөнцийн Эзэн надад айдсын биш, харин хүч чадал, хайр, эрүүл зөв сэтгэх ухааныг хайрлагч Сүнсийг өгсөн.” (2 Тимот 1:7)

Эргэлзэж тээнэгэлзэх ба “итгэлгүй байна” гэж би дахин хэзээ ч зарлахгүй. Учир нь “Ертөнцийн Эзэн хүн бүрт тодорхой хэмжээний итгэл өгсөн.” (Ром 12:3)

Өөрийн сул доройг би дахин хэзээ ч зарлахгүй. Учир нь “Мөнхийн Эзэн — миний амьдралын хүч чадал юм.” (Дуулал 27:1) “Мөнхийн Эзэнээ мэддэг хүмүүс хүчирхэг байдаг бөгөөд агуу үйлсийг бүтээдэг.” (Данийл 11:32)

Би өөрийнхөө амьдралд дахин хэзээ ч адгийн муу ёрын сүнсний ноёрхлыг тунхаглахгүй. Учир нь “Миний сэтгэлд оршигч Тэр нэгэн энэ дэлхийн эзнээс хавьгүй илүү хүчтэй.” (1 Иоган 4:4)

Би дахин хэзээ ч өөртөө ялагдал сүйрлийг тунхаглахгүй. Учир нь “Ертөнцийн Эзэн үргэлж намайг Есүс Христийн дотор ялгуусан болгодог.” (2 Коринф 2:14)

“Цэцэн ухаанаар дутагдаж байна” гэж би дахин хэзээ ч зарлахгүй. Учир нь “Есүс Христ бол Ертөнцийн Эзэнээс надад ирсэн цэцэн ухаан юм.” (1 Коринф 1:30)

“Өвчтэй” гэдэг үгийг би дахин хэзээ ч тунхаглахгүй. Учир нь “Түүний шархаар би эдгэрсэн.” (Яашяах 53:5)
Есүс “миний өвчин зовлонг Өөртөө авч, зовиур шаналлыг минь зайлуулсан.” (Матай 8:17)

Suggestion310 Not Recommended0

Comment list

There are no registered comments.


 
 

Copyright ⓒ 2003 - 2009 WOWCCM.NET , All rights reserved.